Ус судлалын шинжилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж 2020-02-21 /дахин/

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2020.02.21.
Тендер шалгаруулалтын нэр: Ус судлалын шинжилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж
Тендер шалгаруулалтын дугаар: ЦУОШГ/2020-03
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР эрх бүхий тендерт оролцогчдоос “Ус судлалын шинжилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендерийг цахимаар ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 (тавин мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Жилийн борлуулалтын дундаж хэмжээ 70,0 сая төгрөгнөөс доошгүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: “70,0 сая төгрөгнөөс доошгүй байх”
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 100 сая төгрөгөөс доошгүй
Тендерийн хамт 750,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 03 сарын 23-ны 10 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn цахим
системээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 сарын 23-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Чингэлтэй дүүрэг. 4-р хороо. Жуулчны гудамж-5
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Цаг уур, орчны шинжилгээний газрын байр
3 давхар 309 тоот, С.Энхмаа 51-264251