Ихээхэн хэмжээний цас орж, цасан шуурга шуурлаа

2017 оны 10 сарын 09

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтийн аймгийн нутгаар ихээхэн хэмжээний цас, нойтон цас орж, цасан шуурга шуурлаа. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн нутгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгийн хойд, зүүн хойд хэсэг, Хэнтий аймгийн баруун хэсгээр 10мм –ээс дээш цас, нойтон цас орж,  цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Цаг агаарын гамшигт үзэгдэл гэдэг нь улс орны нийгэм, эдийн засгийн аль нэг салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болох төдийгүй ихээхэн хэмжээний нийгэм, эдийн засгийн хохирол учируулж болох цаг агаарын үзэгдлийг хэлдэг. Цасны хувьд хагас хоногт 10мм дээш цас орох нь дээрх хүндрэлүүдийг учруулах нөхцөл болдог ба “их цас”–ны гамшигт үзэгдэл гэж нэрлэдэг.

Энэ өдрүүдэд “их цас”-ны зэрэгцээ дээрх нутгуудаар 1-24 цаг хүртэл үргэлжлэн цас орж, цасан шуурга шуурсан байна.   

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах