Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлэг боллоо

2017 оны 10 сарын 13

Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлын өнөөгийн байдал, түүний үр дүн, цаашдын зорилтын талаарх хэлэлцүүлэг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЦУОШГ-ын Хурлын танхимд боллоо.

Хэлэлцүүлэгийн эхэнд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин хэлсэн үгэндээ нүүдлийн мал аж ахуйтай манай орны хувьд цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь бэлчээрийн ургамлын ургалт, хөрсний чийгийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Иймээс та бид өөрт байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах, цаашлаад арга зүйн технологио сайжруулах талаар анхаарах цаг болсон гэдгийг онцлон хэллээ. 

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Төв, Хэнтий, Дорнод аймгийн УЦУОШГ-ын 2017 онд “Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааны талаар хийсэн ажлын тайлангаа тавьсан нь ажлын туршлага, ололт амжилт, алдаа дутагдал, цаашдын зорилтоо тодорхойлсон ихээхэн ач холбогдолтой  боллоо. Хэлэлцүүлэгт Архангай, Булган, Баянхонгор, Говь-алтай, Дорноговь, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 12 аймгийн УЦУОШГ-ын дарга, инженерүүд оролцов.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах