Үр дүнгийн гэрээ байгуулав

2018 оны 01 сарын 26

Ус цаг уур, орчны шинжилгээний албаны Удирдах ажилтны семинар 3 өдрийн турш үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө.

Семинарын 2 дахь өдөр Монгол улсын Их хурал, Засгийн газрын гишүүн БОАЖЯ-ны сайд Н. Цэрэнбат хүрэлцэн ирж ЦУОШГ-н харьяа байгууллага, төв орон нутгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын  дарга нартай уулзалт хийж төр засгаас явуулж байгаа бодлого, шийдвэрүүдийг танилцуулж, 2018 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон илүү нээлттэй, ил тод ажиллах үүрэг чиглэл өглөө. Мөн үеэр БОАЖЯ-ны санхүүжилтээр ЦУОШГ-ын төв байрны гадна шинээр байрлуулсан Лед дэлгэцний нээлтийн үйл ажиллагаа болсон юм.

        

Семинарын сүүлийн өдөр ЦУОШГ-н дарга болон харьяа байгууллага, төв орон нутгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын  дарга нар зангиагүй уулзалт зохион байгуулж тус салбарт тулгамдаж байгаа асуудал, орон нутгаас гарч байгаа санал хүсэлтийг сонсож цаашид анхаарч ажиллах ажлуудаа хэлэлцлээ. 3 өдөр үргэлжилсэн семинарын төгсгөлд   ЦУОШГ-н дарга С. Энхтүвшин харьяа байгууллага, төв орон нутгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын  дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.