Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори шинэ барилгатай болно
2019 оны 06 сарын 24
БНСУ-ын Байгаль орчны яамны харъяа Байгаль орчны шинжилгээний газар, БНСУ-ын Эйюэм&Лии барилгын компанийн төлөөлөгчид өнөөдөр ЦУОШГТ-т ажиллалаа.
Төлөөлөгчид Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын харъяа Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторийн шинэ барилгыг барих, орчны шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлээр хэрэгжих шинэ төслийн судалгааны ажлаар хүрэлцэн ирж, тус байгууллагын өнөөгийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа.
Судалгааг энэ оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэх бөгөөд тус лабораторит БНСУ-ын төслийн багийн 2 мэргэжилтэн 2 сарын хугацаатай томилогдон ажиллахаар боллоо. Энэ төсөл Монгол орны агаарын чанарыг сайжруулах зорилгын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр хэрэгжих юм байна.