Хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай мэдээ хүлээн авах боломжтой боллоо

2019 оны 06 сарын 25

Хиймэл дагуулын мэдээг ашиглан байгалийн гамшгийг даван туулах малчдын чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хиймэл дагуулын мэдээнд суурилсан малын индексжүүлсэн даатгал” /SIBELIUs/  төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Төслийн анхны танилцуулга хурал өнөөдөр ЦУОШГ-ын Сургалтын танхимд болж байна. Хурлын хүрээнд Монголын талд хиймэл дагуулын систем суурилуулж өгч байгаа бөгөөд хиймэл дагуулын мэдээг өндөр нарийвчлалтайгаар Landsat8, Sentinel2 зэрэг хиймэл дагуулаас хүлээж авах боломжтой болж байгаа юм.

Уг төслийн бэлчээр, цас гангийн мэдээллийг Ус цаг уур, судалгаа мэдээллийн хүрээлэнгээс боловсруулж гаргах юм. Эдгээр үндсэн мэдээллийн үндэслэн зудын эрсдлийн газрын зураг зохиох гэх зэрэг илүү нарийвчилсан бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэж байгаа аж. Эндээс гарах бүтээгдэхүүн нь монгол орны нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан, одоогийн давтамжтай харьцуулахад тоо нь улам нэмэгдсэн, олон жилийн мэдээ агуулсан, орон зайн хувьд илүү нарийвчлалтай байх юм байна. Ингэснээр төрийн байгууллага, орон нутгийн иргэдэд илүү оновчтой шийдвэр гаргах боломжийг бий болгох ач холбогдолтой юм.

Тус төсөл нь Англи улсын сансрын агентлагийн Олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/