Агаарын бохирдлын хэмжилт, шинжилгээний аргазүйн сургалт-семинар боллоо

2019 оны 09 сарын 30

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газар, Монгол улсын их сургууль, Агаарын бохирдлын судалгааны Азийн төвтэй хамтарсан “Агаарын бохирдлын хэмжилт, шинжилгээний аргазүйн сургалт-семинар” Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Уг сургалт-семинарт Монгол, Япон 2 орны эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд агаарын бохирдлын хэмжилт, шинжилгээний мэдээ, мэдээлэл, судалгаа шинжилгээний ажлын үр дүн, арга зүйн талаар хэлэлцүүлэг хийж, харилцан туршлага солилцсон юм.

Сүүлийн 40-өөд жилд бохирдуулах бодис алс зайд тархах буюу хил дамнасан бохирдол, түүний дотор агаарын бохирдлын асуудал дэлхий нийтийн төдийгүй, ялангуяа хөгжиж буй орнуудад анхаарал татсан асуудал болж байна. Үүнтэй холбоотойгоор тодорхой орон нутгийн агаарын бохирдолтой холбоотой илэрч буй байгаль орчны сөрөг нөлөөлөл сүүлийн жилүүдэд өссөөр байгаа юм.

Монгол улсад бүсийн хяналт шинжилгээний суурьшлийн бүсийг төлөөлсөн пост Улаанбаатар хотод 1, алслагдмал орчны төлөөллийн нэг пост Тэрэлжийн тусгай хамгаалалтын бүсэд хүчиллэг тунадасны хяналт шинжилгээг хийж байна.

Энэхүү семинар нь Монгол улс дэлхийн мөн Зүүн Ази дахь хил дамнасан болон орон нутгийн агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс урьдчилан сэрэмжлүүлэх, бууруулах олон улсын хамтын хүчин чармайлтын бодлого, төлөвлөлт, техник технологийн чадавхийг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний үйл ажиллагаанд оролцоо үүргээ хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой аж.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/