“Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын төлөвлөлт, мониторингийн цаашдын хөгжил” төслийн хаалт боллоо

2019 оны 10 сарын 24

Сүүлийн жилүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын тоо өссөөр байгаа бөгөөд улсын нийслэлд нийт хүн амын бараг тал нь амьдарч байна. Хот тасралтгүй өсч, өргөжиж байгаагийн зэрэгцээ агаарын бохирдлын улмаас хүмүүсийн эрүүл мэндэд түгшүүрт харанга дэлдэж байна. Германы Байгаль орчны газар Монгол улсын ЦУОШГ-тай хамтран Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын төлөвлөлт, агаарын чанарын мониторингийн үйл ажиллагааг цаашид хөгжүүлэхэд чиглэсэн  төслийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж, төслийн хаалтын семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Агаарын чанарын сүлжээ болон одоогийн байгаа ялгарлын эх үүсвэрүүдийн бүртгэл мэдээлэлд суурилсан агаарын чанарын хяналтын төлөвлөлт нь ялгарлыг бууруулах олон төрлийн багц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжийг хангадаг. Энэ төсөл нь ялгарлын эх үүсвэр болон орон зайн хувьд агаарын бохирдлыг бууруулахад нэн шаардлагатай зэрэглэл тогтоож, бууруулах арга хэмжээг төлөвлөхөд агаарын чанарын хяналт, хяналтын төлөвлөлтийг сайжруулахад чиглэн ажилласан байна.

Монголын мэргэжилтнүүдэд одоогийн байгаа мониторингийн хөтөлбөрүүдээс гадна агаар бохирдуулагчдын агууламжийн эх үүсвэр мөн түүнчлэн бохирдуулагчдын тархалтад цаг уурын болон агаарын урсгалын нөлөө зэргийг тооцох боломжийг олгохын тулд загварчлалын аргыг хөгжүүлсэн байна.

 Агаарын бохирдлыг бууруулахын тулд ялгарлыг бууруулах арга хэмжээг цаашид үнэлэх, чиглэл болгон ажиллах шаардлагатай байгааг төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. Түүнчлэн шуурхай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагтай байгаа учраас зөвхөн шинэ барилга байгууламж эсвэл метро зэрэг урт хугацааны үйл ажиллагаанууд биш үр дүнтэй, хурдан хэрэгжих боломжтой богино хугацааны арга хэмжээнүүд хэрэгтэй байгааг онцоллоо.Төслийн үр дүнг харгалзан үзэж цаашдын хөгжүүлэлтэд зориулсан “Зөвлөмж” гаргасан байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/