“Монгол орны байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

2019 оны 10 сарын 25

Бүгд Найрамдах Солонгос улсын Цаг уурын газрын санхүүжилтээр Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газарт “Монгол орны байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төсөл дуусч, Монголын талд хүлээлгэн өглөө.

2017-2019 оны хооронд буюу 3 жилийн хугацаанд хэрэгжсэн уг төсөл дуусч байгаатай холбогдуулан “Төслийн үр дүнгийн тайлангийн уулзалт” 10 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо  боллоо. Уулзалтад БНСУ-ын Цаг уурын газрын дарга Ким Жон Сук, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, БНСУ-ын Цаг уурын газар, Цаг уурын хүрээлэн, НОАА компанийн төлөөлөгчид, Монголын Цаг уурын байгууллагын холбогдох мэргэжилтнүүд оролцон төслийн үр дүнтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Төслийн хүрээнд 2017-2018 онд Төв, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 32 станц, харуулуудад цаг уурын ажиглалтын авмомат станцыг суурилуулсан юм.

Уулзалтын үеэр ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин хэлсэн үгэндээ: 2019 онд уг станцуудын ажиглалтын мэдээг хүлээн авах сервер суурилуулсан нь манай улсын ус цаг уурын салбарын хөгжилд маш чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээгээд БНСУ-ын Цаг уурын алба нь Монголын цаг уурын албаны боловсон хүчнийг мэргэшүүлэх, техник технологийн шинэчлэл зэрэгт үргэлж найрсагаар тусалж дэмжиж байдагт гүн талархалтай байдгаа илэрхийллээ.  

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/