"Үүл агаар мандлын үзэгдлүүд " шинэ ном хэвлэгдэн гарлаа

2020 оны 01 сарын 03

Үүл агаар мандлын үзэгдлүүд" нэртэй шинэхэн ном хэвлэгдэн гарчээ. Уг номыг УЦУОСМХ-ийн зөвлөх, Др Л.Нацагдорж, УЦУОСМХ-ийн захирал Др  Г.Сарантуяа нар хамтран туурвисан байна. Номонд манай гарагийн агаар мандал дахь усны төлөв байдлын шилжилт, үүнээс уламжлаад үүл үүсэж хөгжих, түүнтэй холбоотой ажиглагддаг цаг уурын зарим үзэгдлүүд болох хур тунадас орох, цахилгаан цахих, догшин хуй салхи дэгдэх, солонго татах, хуурмаг нар ажиглагдах учир шалтгааны тухай ерөнхий боловсролын түвшинд ойлгогдохоор тайлбарласан байна. 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/