Saturday , April 13 2024
Онцлох мэдээ

“КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТАНД АЛБАН ХААГЧИД ОРОЛЦОВ

Тус өдөрлөгийн хүрээнд Төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, албан хаагчдад Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар болон төрийн албан хаагчдад зориулсан системийн ...

Дэлгэрэнгүй

УЦУОШТӨВИЙН ДАРГА АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2024 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэж цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ажиллах гэрээг үзэглэв. Энэхүү гэрээний гол зорилго нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймаг, сумын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах юм. Үүнээс гадна уг гэрээнд талуудын ...

Дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ !!!

4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 2-56см-р нимгэрч, мөсний нягт багассан, зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж, мөс харлах, мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх” журамд заасны дагуу жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах ...

Дэлгэрэнгүй

2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн ихэнх хэсгээр -4…-10°C хүйтэн хүйтэн байдаг бол энэ сард нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас 2–6 мм ордог бол энэ сард ОЖД-аас бага орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи ...

Дэлгэрэнгүй

ХУВААРЬТ ГАЗРЫН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭВ

“Наурыз”-ын баярыг тохиолдуулан бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлын хүрээнд байгууллагад хуваарилсан газрын хог, хаягдлыг цэвэрлэж, ачуулав.   Хог хаягдлын дийлэнх хувийг ундааны сав, гялгар уут, хүүхдийн живх зэрэг ахуйн хог хаягдал эзэлж байв.

Дэлгэрэнгүй

Сэрэмжлүүлэг

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Ховд голын нийт гадаргуугаар халиа тошин гүйж өмнөх өдрөөс усны түвшин нэмэгдсэн тул мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна !!!

Дэлгэрэнгүй

Ард иргэдийн анхааралд

0165-р цэргийн ангийн дээд талаас гүүр хүртэл Ховд голын нийт гадаргуугаар 5-10см-ийн гүнтэй тошин гүйж, бүрэн хөлдөөгүй тул, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Дэлгэрэнгүй