2024 оны 2 дугаар сарын дунд 10 хоногийн байдлаар 13 аймгийн 58 суманд цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч мөсөн зудын нөхцөлд байна.

2024 оны 02 сарын 23

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см (1 дүгээр зураг), хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. 

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд Увсын Өндөрхангай, Наранбулаг, Завханы Отгон, Говь-Алтайн Есөнбулаг, Тонхил, Дэлгэр, Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баян-Овоо, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Архангайн Жаргалант, Хайрхан, Эрдэнэмандал, Тариат, Цахир, Өлзийт, Батцэнгэл, Төвшрүүлэх, Цэнхэр, Хангай, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Богд, Булганы Рашаант, Төвийн Заамар, Баянхангай, Лүн, Эрдэнэсант, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дорноговийн Иххэт, Өргөн, Дэлгэрэх, Хэнтийн Баянмөнх, Дархан, Баянхутаг, Галшар, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудын (13 аймгийн 58 суманд),

 Баян-Өлгийн Сагсай, Булган, Цэнгэл, Дэлүүн, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Тариалан, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Тайшир, Эрдэнэ, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Дарив, Шарга, Бугат, Бигэр, Цээл, Чандмань, Завханы

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах