ДЭЛХИЙН БОЛОН МОНГОЛЫН УС, ЦАГ УУРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

2024 оны 03 сарын 22

Дэлхийн болон монголын ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо.

Хурлыг нээж ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Др Л.Оюунжаргал нээж үг хэлэв. Мөн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтын газрын дарга Др Ш.Цэрэндулам хүрэлцэн ирж, баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүслээ.

Жил бүрийн 3-р сарын 22 Дэлхийн усны өдөр, 23-нд Дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдрийг өнөө үед дэлхий дахинаа тулгамдаж буй хамгийн чухал сэдвийг сонгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил Дэлхийн усны өдрийг Усны асуудлыг шийдэж Энхтайванд хүрцгээе”, Дэлхийн цаг уурын өдрийг “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийг онцолсон байна.

Усны хомсдол, бохирдол, эсвэл хүмүүсийн  усны төлөөх тэмцэл  хурцадмал байдлыг бий болгож,  зөрчил, мөргөлдөөнд хүргэнэ. Нөгөө талаас усны чиглэлээр харилцан үр ашигтай, хамтран ажилласнаар хүн бүрийн, улс орны  усны хэрэгцээг тэнцвэржүүлж, нөхцөл байдлыг зохицуулан тогтворжуулах боломжтой.

Улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг давах, дүрвэгсдийн асуудал хийгээд улс төрийн үймээн самууныг зохицуулахын тулд усны асуудлыг хамтын ажиллагааг төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа цөмд тавьж шийдвэрлэж байх.

Усыг тогтвортой шударга, эрх тэгш хүртэх зарчим дээр нэгдэж чадсанаар бид олон нийт, ард иргэд болон улс хоорондын эв найрамдлыг НҮБ-ын олон улсын түвшний конвенц гэх мэт дэлхийн хамтын нийгэмлэгээс эхлээд орон нутгийн гэх мэт бүхий л түвшинд бий болгож чадна.

Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр цаг уурчид өөрсдийн талаар олон нийтэд илүү их мэдээ мэдээлэл түгээх, тухайлбал бид хэн бэ, бид юу хийдэг вэ, яагаад бид үүнийг хийдэг вэ гэдгийг бусдад хүргэх хамгийн том завшаан болдог.

Тиймээс энэ жилийн Дэлхийн цаг уурын өдрийг “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай ус, цаг уурчид цаг агаар, ус, хүрээлэн буй орчны мэдээ, мэдээллийг цуглуулах, түгээх мөн дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэдэг. Энэ бүх мэдээ, мэдээлэл нь өнөө үед уур амьсгал ямар байна, хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаарх хамгийн анхны суурь ойлголтыг өгдөг.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах